Ерөнхий сайд асан С.Баярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ


5 жил

Ерөнхий сайд С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор АТГ шалгаж байгаа билээ. Тэгвэл түүнд дахин нэмж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, 2007-2009 онд  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчин, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний хөрөнгөтэй болж, түүнийгээ оффшор бүсээр дамжуулан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бололтой.

Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболдыг оффшор бүстэй холбоотой асуудлаар шалгалтын ажиллагаа эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү