Баянзүрхчүүд 12.050 м.кв талбайн замыг засчээ


6 жил

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр 2018 оны 06 дугаар сараас эхлэн дүүргийн хэмжээнд нийт 97.300 орчим м.кв талбайн  явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилжээ.  

Энэхүү ажил нь дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд шат дараатай хийгдэж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт дүүргийн 5 дугаар хорооны 12.050 м.кв талбайн замыгхусч тэгшилсэн юм. Түүнчлэн дүүргийн 5 дугаар хороо Монелын 46, 47 дугаар гудамж болон 47,48 дугаар гудамжны нийт 4.700 м.кв талбайн замыг Дүүрэг хөгжлийн төв, Нийтлэг Үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГазар болон иргэдийн бүлэг хамтран хусч тэгшилж, дайрга асгасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү