Валютын нөөц нэмэгдсэн ч долларын ханш буурахгүй байна


6 жил

Манай улсын валютын нөөц нэмэгдэж 3 орчим тэрбум ам.долларт хүрээд байгаа. Гэсэн ч хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх шаардлага бий юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэж заасан байдаг. Эхний ээлжинд ядаж тухайн үзэл баримтлалд заасан түвшинд буюу 6-7 тэрбум ам.долларт хүргэн нэмэгдүүлэх чухал байгааг Төв банкны ерөнхийлөгч онцоллоо.

Мөн тэрээр “Манай улсын гадаад валютын өр төлбөрийг хугацаанд нь төлж гүйцэлдүүлэх, эдийн засгийн дархлааг хангах шаардлагын үүднээс бол валютын нөөцийг 20-30 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэх шаардлага байгаа” гэлээ.

Хэдийгээр валютын нөөц нэмэгдэж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2500 болоод буй. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, үүнийг дагаад валютын урсгал нэмэгдсэн ч ам.долларын ханш буурахгүй байна. Нөгөөтэйгүүр манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, валютын нөөц нэмэгдэхэд түлхэц үзүүлсэн. Гэсэн

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү