Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ


6 жил

Энэ сарын 6-ны өдөр Чингэлтэй дүргийн 5-р хороо буюу Тэди төвийн орчмоос хоёр настай эрэгтэй хүүхэд алга болсон дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ дагуу цагдаагийн байгууллага алга болсон хүүг есдүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэт хотоос эсэн мэнд олж, хамгаалах байранд хүргэсэн байна.

Хоёр настай хүүг хулгайлсан этгээд 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоож, эрэн сурвалжилж байгаа бөгөөд Чингэлтэй дүүрийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү