Ам.доллар 2508-2510 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна


6 жил

Энэ нь өнгөрсөн зургаан сарын дунджаас хамгийн өндөрт тооцогдож байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард ам.долларын дундаж ханш 2395.37 төгрөг, дөрөвдүгээр сард 2394.65 төгрөг, тавдугаар сард 2405.19 төгрөг, зургадугаар сард 2432.30, долдугаар сард 2462.83 төгрөг, наймдугаар сард 2464.12 төгрөгтэй тэнцэж байсан юм.

Арилжааны банкуудын ам.доллар худалдан авах ханш өнөөдөр 2505 төгрөгтэй тэнцсэн бол захуудад 2508-2510 төгрөгийн хооронд хэлбэлзлээ. Ченжүүд ам.долларын төгрөгтэй харилцах ханш чангарсан шалтгааныг нийлүүлэлт багассантай холбон тайлбарласан.  аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү