Хоёр Солонгосын удирдагчид уулзлаа


6 жил

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньяны нисэх буудалд Өмнөдийн Солонгосын Ерөнхийлөгч  Мүүн Жэ Инийг угтан авлаа. Умардын удирдагч нисэх онгоцноос бууж ирсэн Мүүн Жэ Ин ерөнхийлөгчтэй тэврэлдэн уулзав. Ким Жон Унтай хамт гэргий Ри Сол Жу, ойрын зөвлөх гэгддэг Ким Ё Жон нар нь хамт байсан бол Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин гэргийнхээ хамт байлаа.

Умард Солонгосын Цэргийн үлээвэр хөгжмийн хамтлагийн ая эгшиглэн, хамгаалагчид болон угтан авч буй эрчүүд хар өнгийн хослолоор жигдэрсэн бол эмэгтэйчүүд нь үндэсний хувцас ханбокоороо гоёжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг угтан авах ёслол 15 минут үргэлжилсний эцэст өндөр хамгаалалтан дор уулзалтын хугацаанд байрлах зочид буудлын зүг хөдлөсөн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү