Өнөөдөр болох үйл явдал


6 жил

09.40 цаг: Монголын хөрөнгийн биржийн байранд "Ард даатгал" компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлтийн ёслол болно.

10.00 цаг: Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ. 

10.00 цаг: Багшийн хөгжлийн ордонд Монголын их, дээд сургуулиуд “Кредит харилцан зөвшөөрөх тогтолцоо” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна. 

11:00 цагт: Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд пауэрлифтингийн Ази номхон далайн орнуулын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Э.Содномпилжээ болон Монголд удахгүй болох ДАШТ-ий талаар мэдээлэл хийнэ.

11.00 цаг: “Үндэсний мэдээллийн төв”-д БСШУСЯ, Соёл урлагийн газраас “Уран хатгамалчдын улсын III уралдаан” зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

14.00 цаг: Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд БНСУ-ын “Sitec Medical” компаниас сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгооны тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө.

14.00 цаг: Ерөнхий боловсролын I сургуулийн урд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй соёлтой оролцох үзүүлэх сургалт болно.

14.00 цаг: "Чингис хаан" олон улсын нисэх буудалд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүний IV цуваа эх орондоо ирнэ. 

14:00 цаг: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Sitec Medical Co.Ltd ХХК-иас Сүрьеэгийн эрт илрүүлэгт нэн шаардлагатай 160 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрслэл оношилгооны тоног төхөөрөмжийг дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгнө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү