Маргааш Дүнжингарав худалдааны төв амарна


6 жил

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн маргааш зохион байгуулагдах гэж байна. Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус тэмцээн Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзварын чиглэлд явагдаж өглөөний 08:00-17:00 цагийн хооронд тус замыг хаахаар болсон. Иймд маргааш Дүнжингарав худалдааны төв амрахаар болсон тул иргэдийг өөр худалдааны төв сонгон үйлчлүүлэхийг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү