Японд 6.7 баллын газар хөдлөлт болжээ


2 сар

Саяхан далайн хар салхи Жэбигийн аюулаас  холдоод байсан Япон улсад өнгөрсөн шөнө хүчтэй газар хөдлөлт болжээ. Японы Томакомай хотод газар хөдлөлтийн голомт тодорхойлогдсон бөгөөд  улмаар 1.9 сая хүн амтай Саппоро хотод хүрсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүсч, олон зам, барилга байгууламж сүйдсэн болохыг тодорхойлсон бөгөөд  одоогийн байдлаар 20 хүн бэртэж гэмтсэн болохыг аврах ажилтнууд бүртгэжээ. Харин цунамигийн анхааруулга зарлаагүй байна.

.

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе газар хөдлөлтөд өртсөн Хоккайдо мужид туслуулахаар дөрвөн мянган "Японы-өөрийгөө хамгаалах" цэргүүдийг дайчилж мөн нөхцөл байдал хүнд байгаа газруудад нэмж 20 мянган цэрэг явуулахаар болсноо мэдэгджээ. Цаашид Японы Засгийн газар Хоккайдо мужийн сэргээн засварлалтын ажилд туслах болно гэдгээ зарласан байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү