Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгууллаа


6 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын орон тоо, бүтцийг батлан байгууллаа.

Тус агентлагийг байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байсан бол өнөөдөр Засгийн газар хуралдаанаар нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар болов.

ҮСХ-ны мэдээллээр манай улс 103,630 хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй. Тэдний 42 хувь нь ядуу амьдарч байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа жирийн иргэдтэй харьцуулахад 2.5 дахин хүнд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү