“НАЙРСАГ МОНГОЛ” НОМАДИК ФЕСТИВАЛЬД Гадны олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ


6 жил

Өнөөдөр “Аз жаргалтай Улаанбаатар”, “Найрсаг Баянгол” хөтөлбөрийн хүрээнд “Баянгол номадик фестиваль” Хүй Долоо Худагт зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаа

Мөн фестивалийн хүрээнд Баянгол дүүрэг ХБНГУ-ын Шонефелд дүүрэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсний 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Энэхүү фестиваль нь Монголын уламжлалт соёл, зан заншил, спорт, ардын урлагийг сурталчлах,түгээн дэлгэрүүлэх,гадаад дотоодын жуулчдыг татах,шинэ хандлагыг бий болгох зорилготой аж.

Баярын зочид төлөөлөгчид

Түүнчлэн уг арга хэмжээнд Шонефелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе болон БНСУ-ын Сонгдог дүүргийн ИТХ-ын дарга Ким Жон Гон, Засаг Дарга Вон О, ОХУ-ын Улаан-Үд хотын Тамгын газрын дарга болон бусад албаны 50 гаруй хүмүүсийн хамт хүрэлцэн ирсэн байв.

 

Сэтгүүлч: Н.Мөнхзаяа 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү