Саудын Араб Канадад суралцаж буй оюутнуудаа буцааж авна гэв


6 жил

   Хүний эрхийн асуудлаас болж ан цав гарсан Канад, Саудын Араб улсуудын харилцаа хурцдаж эхэллээ. Саудын Арабын Боловсролын яам уржигдар буюу наймдугаар сарын 6-нд вэбсайтаараа дамжуулан Канадад сурч буй бүх оюутнуудаа буцааж татахаар болсон гэдгээ мэдэгдэв. “Канад улсад засгийн газар болон буцалтгүй зээлээр сурч буй бүх оюутныг есдүгээр сарын сүүл гэхэд гаргана” гэсэн ганц өгүүлбэрээр байр сууриа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт Канадын Гадаад хэргийн яам Саудын Арабын хүний эрхийн бодлогыг шүүмжилж, хүний эрх болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авлаа гэж мэдэгдэж байсан. Ийм мэдэгдэл гаргаснаас хойшх 5 хоногт Саудын Арабын зүгээс Канадын элчин сайдыг 24 цагийн дотор улсаасаа гарахыг шаардаж, Торонто чиглэлийн нислэгүүдийг цуцалж, орон нутгийн хэвлэлээрээ эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Канадыг зорихгүй байхыг иргэддээ анхааруулж эхэлсэн юм. 

Канад улсын Засгийн газар хоёр улсын харилцаа ийм хурцадмал болж буйд санаа зовж байгаа ч хүний эрхийн төлөөх байр сууриа өөрчлөхгүй гэж мэдэгдсэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү