Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна


6 жил

Баян – Өлгий аймгийн Өлгий суманд 2018 оны 07-р сары 14-16-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас аймгийн төвийн ихэнх хэсэгт уулын үер бууж, олон айл өрх үерт автаж, их хэмжээний хохирол амсаад байгаа билээ.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, 
Хүүхэд Хамгааллын Хариу үйлчилгээ түр хамгаалах байрны зохицуулагч Т.Шүрэнцэцэг, Ховд аймгийн ГБХЗХГ-ын сэтгэл зүйч Ч.Нямхүү гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тусгай төлөвлөгөө гарган эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн тоон судалгаанд үндэслэж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн, яаралтай нүүлгэн шилжүүлэх 20 өрхийг тусгай байранд байрлуулах арга хэмжээ аван хүүхдүүдэд халуун хоол, ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлсээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү