Монголд 92 орны 9.6 мянган гадаадын иргэн ажиллаж байна


6 жил

Монгол Улсад он гарсаар өнөөдрийн байдлаар 92 орны 9.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс ажиллагчид 1.1 мянган хүнээр буюу 10.3 хувь буурсан үзүүлэлт юм.

Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 9 мянга нь буюу 93.1 хувь нь эрэгтэй, 0.6 мянга нь буюу 6.9 хувь нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 69.6 хувь нь БНХАУ-ын, 4.4 хувь нь Австрали Улсын, 3.3 хувь нь БНСУ-ын, 3.1 хувь нь ОХУ-ын, 2.6 хувь нь АНУ-ын, 2.2 хувь нь БНСВУ-ын, 1.8 хувь нь Филиппин Улсын, 1.7 хувь нь Канад Улсын, 1.4 хувь нь Англи Улсын, 9.9 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.

Өмнөх оны мөн үеэс манай улсад хөдөлмөр эрхэлж буй Австрали Улсын иргэд 91, Филиппин Улсын иргэд 88, БНСВУ-ын иргэд 49, Англи Улсын иргэд 36, АНУ-ын иргэд 8 хүнээр өсөж, харин ОХУ-ын иргэд 167, БНХАУ-ын иргэд 131, БНСУ-ын иргэд 18, Канад Улсын иргэд 11 хүнээр тус тус буурчээ.

Манай улсад 2018 оны эхний хагас жилд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 2.6 мянга нь уул уурхай, олборлолтын, 2.1 мянга нь барилгын, 2.0 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 0.8 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 0.7 мянга нь боловсролын, 1.4 мянга нь бусад салбарт ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү