Д.Гантулгад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ


4 сар

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Тэрээр саяхан УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн байдаг. Тэгвэл Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1.1 гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн" гэх тайлбарыг өглөө. Шүүх хурлын тов хараахан гараагүй байна. 

Тэрээр саяхан УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн байдаг. Тэгвэл Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1.1 гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн" гэх тайлбарыг өглөө. Шүүх хурлын тов хараахан гараагүй байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [5.77.28.xxx] 4 сар