Японд байгалийн гамшиг болж 100 орчим хүн амиа алдаад байна


6 жил

CNN агентлагийн мэдээлж буйгаар Хонсю  арлын баруун  өмнөд  нутгийн Хирошима мужид, Эхимэ мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшиг, хөрсний гулгалтаас болж амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж 100 хүрч, ор сураггүй алга болсон хүний тоо ойролцоогоор 58, хоёр сая хүн орон гэрээсээ дүрвэж байна.

Япон улсын аврах албаныхан үерт боогдсон хүмүүсийг аврах, сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулж буй боловч орон сууц, байшингууд тоггүй болж олон мянган хүн харилцаа холбоогүй болоод байна. Хирошима муж хамгийн их хохирол амсаж, амиа алдсан хүний тоо 38 хүрээд байгаа аж.

Эхимэ мужид 22 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн байна.

Каита хотын оршин суугч Юичи Тада хэлэхдээ “Аймшигтай зүйл боллоо. Би урьд өмнө нь хэзээ ч ийм зүйлийг амсаж байгаагүй. Энэ хотод 70 жилийн турш амьдарч байна. Гэхдээ анх удаа ийм их бороо орохыг үзлээ” гэжээ.

Өнөө өглөөний байдлаар Гифу,  Эйзим, Киото,  Хирошима, Окаяма мужуудад 440-1000 гаруй  мм-ийн хур тунадас  орсон нь сарын дунджаас 2-3 дахин их байгааг цаг уурчид мэдээлж байна. Мөн цаг уурынхан цагт 200 мм-ийн эрчтэй аадар бороо өнөөдөр ч Японы баруун өмнөд болон төв нутгаар үргэлжлэн орохыг анхааруулж байгаа юм. Олон хот суурингаас үерийн гамшиг нүүрлэж байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Окаяма мужид л гэхэд усны түвшин хоёр давхарт хүрч хүмүүс аврал эрэн дээвэр дээрээ гарцгааж байсан аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү