“Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ


6 жил

Э.Эрдэнэбаяр бол мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд түүнийг зургийн аппаратгүйгээр төсөөлшгүй.Тэрээр “Амьдрал миний дуранд” хэмээх номын нээлт, гэрэл зургийн хосолсон үзэсгэлэнг гаргалаа.

Монгол улсын 80-аад оны социализмын төгсгөл үе, 90-ээд оны монголын нийгмийн шилжилтийн үе,улс төр, урлаг, спортын салбарынхан, эгэл хүмүүсийн хөрөг , хот хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт дүр төрх, ёс заншил, соёл гэх мэтчилэн бүхий л салбарын амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулган үлдээхийг зорьсон нь харагдаж байлаа.Эрдэнэбаяр нь бага наснаасаа гэрэл зураг сонирхож эхлэн, МОНЦЭМА гэрэл зургийн агентлагт орон гэрэл зураг авах гараагаа эхэлсэн.Ихэвчлэн түүхэн бодит баримтад гэрэл зургийг авдаг.

Нээлтийн үер Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамнаас Э.Эрдэнэбаярт “Соёлын тэргүүний ажилтан” цолыг гардууллаа.

 

Дээрх үзэсгэлэнд багтсан гэрэл зургуудаас:

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү