Үндэсний музейн үнэт үзмэр


6 жил

Үндэсний их баяр наадмыг угтаж, дотоод гадаадын жуулчид, үзэгчдэд зориулж Монголын Үндэсний музейн өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй монголчуудын уламжлалт шүтээн, сахиусны холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлсийг дээжлэн үзүүлэх үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Тус үзэсгэлэнд Бөө болон Чойжон сахиусны гүртэнгийн иж бүрэн хувцас,онго шүтээн,сахиус мөн Халх Монголын шарын  шашны тэргүүн Богдын өргөмжлөх Далай лам,Банчин эрдэнийн тамга бүхий шар торгон өргөмжлөлийг анх удаа олны өмнө дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог хэмээн Монголын үндэсний музейн эрдэм шинжэлгээний гишүүн Ж.Наранчимэг хэлэв.

Монголын Үндэсний музейн сан хөмрөгт бурхны шашинтай холбоотойн 7% байдгаас дээжлэн 70 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэн харууллав.IMG_7279

“Монголчуудын уламжлалт шүтээн,сахиус” үзэсгэлэн нь энэ сарын 4нөөс ирэх сарын 8ныг хүртэл үнэ төлбөргүй дэлгэгдэх аж.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү