224 дүрвэгчийг тээвэрлэсэн аврах хөлөг онгоцыг хүлээж авахаас татгалжээ


6 жил

Долоо хоногийн өмнө тэр мөн 630 дүрвэгчтэй Aquarius хөлгийг буцааж, тус хөлөг Испани руу явахаас өөр аргагүй болсон юм. Сүүлийн аврагч хөлөг нь Германы Mission Lifeline тусламжийн байгууллагын харьяа бөгөөд Ливиэс Европыг зорьсон дүрвэгчдийг Газар дундын тэнгисийн уснаас авран цуглуулаад байжээ.

Италийн засгийн газар өөрөө хүлээж авах боломжгүй гээд харин Мальта улсад дүрвэгч авахыг санал болгосон байна.

Гэвч Мальтын тал ч дүрвэгчдийг авахаас татгалзсан хариу өгчээ. Сүүлд Испаний засгийн газар хөлгийг өөрийн боомтдоо хүлээж авахаар болсон байна. Өнгөрсөн сард Испанид зүүний чиг баримжаатай улс төрийн хүчин засгийн газар байгуулсан тул дүрвэгчдэд нээлттэй хандаж байгаа юм.

Италийн дотоод хэргийн сайд, хэт барууны League намын тэргүүн Салвини “Италийн боомтууд дахин дүрвэгчдийг хүлээж авахгүй. Мальтын боомтуудыг нээ! Францын боомтуудыг нээ! Дүрвэгчид Итали орныг зөвхөн ил захидлын зурагнаас харах болно!” гэж хэлжээ.

Тэрээр Европын Холбооны улсуудыг ноогдох дүрвэгчдээ хүлээж авахгүй байгааг байнга шүүмжилж байгаа. Хэрвээ бусад улс орнууд дүрвэгчдийг хүлээж авахгүй бол Итали улс Европын Холбоонд татвараа төлөхгүй гэж Салвини сүрдүүлсэн юм.

Дөрөв хоногийн өмнө тэр бас Италийг цыгануудаас чөлөөлнө гэж амлаж байв. 2014 оноос хойш Италид голдуу Ливиэр дамжин 640,000 дүрвэгч ирээд байгаа юм. Энэ он гарсаар нийт 14,500 дүрвэгч Африкаас хүлээж авчээ.

 

                                                                                                                                                                  Эх сурвалж: The Guardian

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү