Эко залуус Хар зүрхний Хөх нуурын хогийг цэвэрлэжээ


6 жил

Аюултай хог хаягдлын үндэсний холбооны санаачилгаар Монголын аялал жуулчлалын холбоо, Эко ТВ, Эко орчин ХХК, Жи Юниверс Моторс ХХК, Алтан Оршихуй Корпорацийн залуус хамтран "Ул мөргүй аялцгаая" хог цэвэрлэгээний арга хэмжээг байгалийн үзэсгэлэнт газар болох Хар зүрхний Хөх нуур орчимд зохион байгууллаа.

36088305_1719675328109212_5160950561071169536_n-696x522

Цэвэрлэгээний ажлын гол зорилго нь гадаад, дотоодын аялагчдад байгальд хог хаяхгүй аялахыг уриалах, байгальд ил задгай хог хаягдал хаяснаас үүдэн хүрээлэн буй орчин бохирдон экосистемийн тэнцэл алдагддаг тухай мэдээлэл олон нийтэд хүргэх явдал юм. Харзүрхний хөх нуур орчмоос ойролцоогоор 600-800 орчим кг хог хаягдал түүж цэвэрлэсэн ба нийт хог хаягдлын 4 хувь нь хуванцар хог хаягдал, 15 хувь нь шил, лаазны хог хаягдал, 25 хувь нь гялгар уут, 10 хувь цаас, ариун цэврийн хэрэглэлийн хаягдал, 4 хувь нь бусад ахуйн хог хаягдал, нэг хувь нь аюултай хог хаягдал (батерей, асаагуур, газ)-ууд элбэг байв.

36087860_1719675194775892_7510806801701404672_n

Цэвэрлэгээг хийхэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгаль орчны хяналтын байцаагч Н.Энхбаяр болон нутгийн удирдлагын зүгээс дэмжин хамтран ажиллав.

Аялал жуулчлалын улирал эхлэж байгаатай холбогдуулан Аюултай хог хаягдлын үндэсний холбооны зүгээс аялагч, амрагчдаа байгальд ил задгай хог хаяхгүй “УЛ МӨРГҮЙ АЯЛЦГААЯ” уриалгыг хүргүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Батцэнгэл [192.168.8.xxx] 11 сар
Жи юниверс ххк утас байнуу