Түлүүгийн давааны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ


6 жил

Монголын аялал жуулчлалын гол цэг "Хөвсгөл далай" болдог. Хөвсгөл далай явах замд Булган аймгийн төвөөс 45 км зайд буузаараа алдартай "Түлүүгийн даваа" гэж бий.

Энэхүү өндөр давааны орой дээрх 3800 ам.метр талбайд тус аймгийн дөрвөн сумын 300 гаруй өрх айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ зарж амьжиргаагаа залгуулдаг аж. 

Энэ давааг Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн саначилгаар "Шинэ хөдөө" төслийн хүрээнд иж бүрэн шинэчлэх гэж байна.

"Түлүүгийн даваанд тохижилт хийж, аваар осол гарахгүй байх үүднээс үйлчилгээний цэг байгуулна. Замын тээврийн хэрэгслүүдийн авто зогсоол, нутгийн иргэд бүтээгдэхүүнээ зарж борлуулах тухтай орчин бүрдүүлнэ. Туркийн ТИКА байгууллагын санхүүжилтээр тохижилтын ажлыг хийх юм. Аспальтан замыг өргөтгөж, замын хүмүүс тухтай цайлж, ундлаад амрах боломжийг бүрдүүлнэ. Мөн инженерийн шийдэлтэй эко жорлон байгуулахаар төлөвлөсөн" гэв.

Түлүүгийн давааны тохижилтын ажлыг ирэх сард эхэлж, намар дуусгах юм байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү