Меланиа Трампын мэдрэмжгүй хувцаслалт


6 жил

Тэргүүн хатагтай Меланиа Трамп цагаачдын хүүхдийг хамгаалах төвд очихдоо өмссөн хүрэм шүүмжлэл дагууллаа.

Түүний хэвлэлийн төлөөлөгч дараа нь тэргүүн хатагтайн хувцаслалт ямар нэгэн далд утга агуулаагүй гэж мэдэгдсэн. Гэвч АНУ-ын засаг захиргааны цагаачлалын бодлого хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа энэ үед Меланиагийн мэдрэмжгүй хувцаслалтыг өөр зорилготой гэж харах хэсэг олон байгаа юм.

АНУ руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон гадаадын иргэдийн 2000 орчим хүүхдийг эцэг эхээс нь салгаж, тусгай төвүүд рүү илгээсэн нь олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр зарлигаа буцаасан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү