Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгохоор боллоо


6 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хуралдаж байна.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үеэр Тэрээр "Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох саналыг сарын өмнө Төрийн тусгай хамгаалалттын газар хандсан юм. Тавдугаар сарын 17-нд өгсөн албан бичигт одоо болтол хариу өгөхгүй байна. Утсаар ярих гэхээр дарга нар нь утсаа авахгүй юм. Сураг сонсоод байхад хаалттай хэвээр нь байлгах саналтай байгаа юм шиг байна. Төрийн ордны тухай хуулиар УИХ үүнийг хариуцдагийн хувьд нээлттэй болгож өгөөч УИХ-ын дарга аа. Манай тойргийн сонгогчдоос Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгож өгөөч гэсэн санал их ирж байгаа. Би энэ саналыг зөвхөн гишүүний хувьд ч биш Улаанбаатар хотын иргэний хувиар гаргаж байна. Үдэш орой болохоор, эсвэл жагсаал цуглаан болбол хаачихдаг байж болох байх. Бүр болохгүй бол Төрийн ордны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, эсвэл тогтоолын төсөл санаачилмаар байна. Дэмжих гишүүн олон байгаа байх. Ялангуяа хотоос сонгогдсон гишүү дэмжих байх. Үүнийг чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэмээр байна, дарга аа" гэв.

УИХ-ын дарга М.Энхболд түүний саналд хариу өгөхдөө "Нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Өмнө нь арын хоёр хаалга нь нээлттай байж болоод л байдаг байсан шүү дээ. Тиймээс УИХ-ын Тамгын газар Төрийн тусгай хамгаалалттай газартай яриад чуулган завсарлахаас өмнө нээлттэй болгоорой. Өглөө, оройдоо хүмүүс ороод салхилж байна биз" гэлээ.

УИХ-ын даргын хэлж байгаачлан Төрийн ордын арын цэцэрлэгт хүрээлэн олон нийтэд нээлттэй байдаг байв. Гэвч 2013 оны есдүгээр сарын 16-нд "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс буу зэвсэг барин тус цэцэрлэгт хүрээлэнгээр дамжиж ордон руу дайрч байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн хаалттай байгаа юм. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү