Сочи хотын Фишт цэнгэлдэх


5 сар

2013 онд 40 мянган хүний суудалтайгаар ашиглалтанд орсон Фишт цэнгэлдэх нь Сочи хотод байрладаг. 

Хар далайн эрэг дагуу 140 км үргэлжлэх Сочи хот нь Европын хамгийн урт хот юм. Харин дэлхийн хамгийн урт хотуудын жагсаалтын хоёрт Мехикогийн араас бичигддэг. 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ явагдах хотуудаас хамгийн өмнөд зүгт байрлах ба үзэсгэлэнт Кавказын нурууны хараалдаа ОХУ-ын нийслэл Москвагаас 1673 км зайд оршдог.

Фишт цэнгэлдэхийг 2014 оны Сочигийн өвлийн олимпд зориулж барьсан нь уулын цаст оргилыг санагдуулам дизайнаас нь харж болох юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны цахим хуудсанд, “ Фишт цэнгэлдэхийг Кавказын нурууны Фишт оргилын нэрээр нэрлэсэн юм. Кавказ хэлнээс орчуулбал Фишт гэдэг нь цагаан оргил гэсэн үг аж.” хэмээн бичсэн байна.

Цэнгэлдэхийн хоёр тал өмнө нь онгойрхой байсан нь хойноосоо Красная Полянагийн уулс, урдаасаа Хар далай руу харах боломж олгож байв. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос тавьсан шаардлагад нийцэхийн тулд 2 тийш харсан дээрх 2 онгойрхойг битүүлэн, нэмэлт суудал тавьсан аж. 

Фишт цэнгэлдэхийг нийт 23.5 тэрбум рубль буюу 377сая ам. долларын өртгөөр босгосон ба ДАШТ-тэй холбоотойгоор нэмж 3.5 тэрбум буюу 51 сая ам. долларын засвар хийжээ. 

Энд 6-сарын 15-нд Португал- Испани, 18-нд Бельги- Панам, 23-нд Герман- Швед, 26-нд Австрали- Перу зэрэг багуудын хэсгийн тоглолтууд болох юм.

Эх сурвалж: BBC 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү