Импортын бараа бүтээгдэхүүн хаагдсан ч бид газардахгүй бололтой

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

4 сар

 Хуурай сүүнээс эхлүүлээд аарцан бүтээгдэхүүнийг импортлох үйлдвэр  

Бидний эхний өртөөлөх газраар “Тэсо” корпорацийн “Милко” хуурай сүүний үйлдвэр байсан юм. Аяллын бүрэлдэхүүнийг “Тэсо”корпорацийн дэд захирал Б.Алтангэрэл захирлуудынхаа хамт хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулж хэтийн төлөвлөгөөг ч мөн адил хүргэв.

ТЭСО группын дэд захирал Б.Алтангэрэл

 “ТЭСО” корпорац анх “Ice mark” буюу Бамбар зайрмаг гаргаж үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоо 14 салбар компанитай ба үүнээс голлох үйлдвэр нь хүнс гэв. Тэд хүнсний 8 үйлдвэр, барилга, уул уурхай гээд олон салбарт бизнесээ өргөжүүлж БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг гадаад орнуудад сард 300 тонн хуурай сүү гаргаж, аарцыг хуурайшуулах технологи нэвтрүүлж БНХАУ болон Казахстан улсад импортолж байгаа.

Үүгээр ч зогсохгүй дэлхийд алдартай “Алибаба” гурпптэй бизнес санхүү, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр хамтран ажиллаж , хөгжүүлэлт судалгааны баг гарган ажиллаж байгаа хэмээсэн юм. Мөн цаашид  аарцан бүтээгдэхүүнийг олон хэрэглэгчдэд хүргэхийн тулд эхлээд сургуулийн үдийн цайнд “Монгол баялаг” аарц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

 

ТЭСО корпорац нь дан ганц хэрэгдэгчдийн дунд тэмцээн уралдаан урамшуулах бус ажилчдын дунд мөн адил идэвхитэй уралдаан зарладаг аж. Нийт 1200 гаруй ажилтантай бөгөөд энэ удаад приус-30 маркийн авто машины урамшуулалтай уралдаан зарласан байв.

Буух эзэн буцах хаягтай үйлдвэрлэл

Аяллын хоёр дахь маршрут саяхан “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал – Төрийн гэрэгэ” хүртсэн  “Байшин үйлдвэрлэх комбинат” байв. Эрэл группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат аяллын бүрэлдэхүүнийг хүлээн авч үйлдвэртэй танилцуулсан юм.

Тус байшин үйлдвэрлэх комбинат нь эх орондоо байгаа түүхий эдийг боловсруулан богино хугацаанд, хямд өртгөөр чанартай барилга, орон сууц үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд  байшин үйлдвэрлэх комбинатыг бүхэлдээ техникийн шинэчлэлт хийснийг хэлж байв.

Эрэл группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат хэлэхдээ “Бидний барьсан барилга газар хөдлөлтийн 8,9 баллд тэсвэрлэх чадвартай нь дээр насжилтын хувьд он удаан жилийн эдэлгээтэй. Ямарваа нэг асуудал гарахад буух эзэнтэй буцах хаягтай” хэмээн онцолж байв.

        Жилийн дөрвөн улиралд ургацаа авах өвлийн хүлэмж

Автобустай аяллын сүүлийн өртөө “Грийн сити гарден” компанийн “Мөнх зун” хүлэмж. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Европ стандартаар баригдсан өвлийн бүрэн автомат шилэн хүлэмж гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ байв.

Компанийн захирал Ж.Эрхэмбаяр, “Манайх өргөст хэмх, улаан лоолийн ургацаа долоо хоногт хоёр удаа хураадаг. Хүйтний нөхцөлд ч тарьж бүтэн жилийн турш ургац хурааж авах боломжтой, удахгүй дахин илүү том хүлэмжийг бүтээн байгуулна” хэмээсэн юм.

Жилдээ 40-50 тонн ногоо хурааж авдаг. Үүнээс өргөст хэмх маш дийлэнх ургацыг эзэлдэг бөгөөд биднийг ирсэн өдөр ургац авсан байв.

 

Ингээд бүтэн өдрийн турш сэтгүүлч сурвалжлагч, зураглаачдыг үндэсний үйлдвэрлэгч нартай уулзуулж, шилдэг бүтээн байгуулалтуудтай танилцуулсан татварын ерөнхий газрын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү