Улирал дагасан хийрхлүүд ба сошиалын дэмийрлүүд хэзээ дуусах вэ? Бид бодитоор хийж байна уу?


6 жил

   Бид улирлаа даган ямар нэг асуудлыг байнга л ярьдаг үглэдэг. Гэвч улирал нь дуусчихвал тэгээд л марчихдаг муу зуршилтай залхуу хүмүүс. Хавар нь хөрс, зун нь нар бороо, намар нь өвөлжилтийн бэлтгэл. Гэвч бидэнд дорвитой шийдэл байсангүй.

Цаг хугацаа өнгөрөх тусам бидний үрэлгэн зан ихэссээр... Хэрэглээндээ дэндүү анхаарав.

Хий дэмий хийрхэл цахим ертөнцөөр зовнигдсоор. Бидэнд хийж буй үйлдлүүд юу байгаа бол. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш их мөнгийг зарцуулсан ч үр дүн бага шийдэл нь мухардсаар. 2008-2016 оны байдлаар манай улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд улсын төсвөөс 147,311 тэрбум төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая ам долларын зарцуулсан байна. Гэвч өнгөрсөн хугацаанд хийгдсэн шөнийн цахилгааныг тэглэх, зуухыг солих гэх мэт зүйлс ердөө дэмий үрэгдээд Улаанбаатарыг гамшгийн түвшин авчирчээ.

ДЭМБ-ээс гаргасан 103 орны 3000 гаруй томоохон хотыг хамруулан хийсэн судалгаагаар манай улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо II байранд бичигдсэн бөгөөд гамшгийн хэмжээнд хүрээд байна гэж зарласан. Үүний адилаар мөн ерөнхийлөгч ч гэсэн зарлаад амжсан. Харин хэрхэн яагаад ингэж зарлах болсон талаар ерөнхийлөгчийн байгаль орчин хариуцсан зөвлөх ярилцлагад орж тайлбарлажээ.

Дээрх ярилцлагад дурдсанаар бол тэр их мөнгө харамсалтай. Хатуухан хэлэхэд Монголчууд бид хэзээний юмыг гүйцэд чанартай хийдэггүй хүмүүс. Үүний нэг жишгээр УИХ агаарын бохирдол бууруулах гэж хийсэн ажлаа оновчтойгоор дуусгаж чадаагүй. Гэвч ухаалаг ажил нэгээхэн ч гэсэн хийгдсэн. Өнгөрсөн оны яг өдийд агаарын бохирдлыг бууруулах үүднээс хот руу шинээр ирэх шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1-р сарын 1 хүртэл зогсоосон. Энэ хугацаанд буюу өнгөрөгч оны 11-р сарын байдлаар 9567 хүн нийслэлд шилжин ирсэн бөгөөд эдгээр иргэд нь эрүүл мэндийн шалтгаан өөрийн нэр дээр байр худалдан авах гэх мэт шалтгаантай. Харин нийслэлээс хөдөө орон нутагт 10161 хүн шилжин явсан бөгөөд сүүлийн жилүүдтэй харьцуулахад анх удаа нийслэлийн иргэдийн тоо буурсан үзүүлэлт гарсан ба энэ нь өнөөх ухаалаг ажил гэхдээ бас л дутуу хийж гүйцэтгэсэн.

 Харамсалтай нь утааны эх үүсвэр буурсангүй. Үүнд зөвхөн хөөрхий тэр гэр хороолол буюу яндангууд буруутай болж таарав.

Улаанбаатар хотын утааны эх үүсвэр

2017 онд улсын төсвийн санхүүжилтээр  4,95 тэрбум төгрөг утааг бууруулахад зарцуулсан бөгөөд гүйцэтгэл нь хүлээгдэж байгаа юм. Харин 2018 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд 16,853 тэрбум зарцуулахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн жилүүдэд улс дахин төлөвлөлтөд анхаарч байсан бол энэ жилээс гэр хороололд анхаарлаа төвлөрүүлж агаарын бохирдлыг эсрэг тэнцэхэд анхаарах болсон хэмээн төрийн  албаныхан ярьж байв.

Нийслэл Улаанбаатарт тулгамдсан асуудлууд чухам юу вэ? Агаарын бохирдол, замын түгжээ, ажилгүйдэл, хот төлөвлөлт буруу буюу хэт их нягтаршилтай оршин суугчид гэх мэт.

  1. Магадгүй энэ бүхнээс ангижрах хэдэн том алхам бол хотын хэт их төвлөрөлтүүдийг дагуул хотууд руу нүүлгэх, шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсоосонтой адил тухайн иргэн зөвхөн өөрийн харьяаллын орон нутагт оршин сууж амьдрах ажиллах шаардлагатай, тэдгээр ажлын байрыг төрөөс зохицуулалт хийх гэх мэт хатуу шийдлүүдийг гаргах хэрэгтэй биз. Ингэснээр ядаж л өнөөх 40-өөс дээш насны хүмүүст ажлын байрууд гарч ирнэ. Хямрал , ядуурал үүсээд байгаа нь буурч өнөөх айхтар тэтгэврийн насаа тултал нь ажиллах боломж, үүд хаалга нь нээгдээд ирнэ. Татварын мөнгө ч идэвхтэй төлөгдөх биз.  

Үүнээс гадна хэрэв та өөрийн орон нутгийн харьяалалд хамааран амьдарч  ажиллаж бүтээн байгуулалтыг өөрийн гараар босгон хөнгөлөлт эдэлвэл хэн ч дургүйцэхгүй. Магадгүй гадаадад цагаачилсан /харласан/ ажилчид ирэх болов уу гэх горьдлоготой.  Төрөөс шийдвэр гаргахдаа өнөөх нүүдэлчин ёс уламжлалаа мартахгүйгээр бас утаагаа санан санан аймаг, хотуудын хот төлөвлөлт бүтээн байгуулалтын ажлаа анхаарчихад л ажлын байр нь ажиллах хүч ундраад ирнэ.

  1. Хот төлөвлөлт буюу дагуул хотуудыг бүрэн ашиглаж хотоо тэлэх. Дагуул хотуудын нэгэнд яагаад их дээд сургуулиудыг төвлөрүүлж болохгүй гэж. Наад зах нь хотын замын түгжээ багасна, үүнийг дагаад оюутнуудын гэр бүл эсвэл бизнес эрхлэгчид, ажилгүй байгаа хүмүүс дагуул хотод суурьших болно. Үүний эхлэл нь  Анагаах ухааны сургууль бөгөөд ирэх намар байраа нүүлгэж хуучин байруудаа улсад хандивлаж байгаа явдал.
  2. Хотын агаарын бохирдлыг үүсгэж буй эх үүсвэрийн 10% нь автомашин. Тэгвэл улс жил бүр маш их мөнгө зам засварт зарцуулагддаг. Хэт их төвлөрөлтийг багасгаад чанартай хурдны замуудтай болоход агаарын бохирдлын 10% буурахаас гадна замаа дагаж жижиг бизнесүүд дагадаг жамтай.

Эдгээр шийдлүүдийг л Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ маань бодит ажил хэрэг болгочихвол  браво. Өөр хэлэх үг алга. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх боломжийг ард түмэндээ, элэг нэгт ахан дүүстээ олгож өгөөч. Гэхдээ нэгдүгээр алхмыг хийхэд маш олон хүнд даваа шаардагдах бөгөөд үүнийг л тэд хийвэл МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ байх.

Хаана ч хэзээ ч ямар ч нөхцөлд бид үрэлгэн зан хэрэглээний хийрхэл, сошиалын дэмийрлийг хийж чадна.

Жирийн иргэд, та бүхнийг сонгодог сонгогчид бид цагаан цаас байж болох ч утааны асуудлыг бодитоор бууртал нь үл мартаж, сошиалаар “дайн” зарласан хэвээрээ л байна шүү...


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү